• Засгийн газрын тухай хуулийг УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, асуулт, тодруулга авах гишүүн байгаагүй учраас хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.

    Дараа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм.

    УИХ-ын гишүүн М.Энхболд “Хуулийн төслийг ажлын хэсэг дээр ярьж байхад хуулийг дагаж мөрдөх журамтай холбоотой хэрэгжих хугацаа эцэслэн тогтоох талаар санал гаргасан. Хугацааг хэрхэн тусгасан бэ” гэв.

    УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт “Засгийн газрын тухай хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэдэг дээр нийгэмд олон тайлбар явж байгаа. Үндсэн хуульд нийцүүлж, хууль тогтоол өөрчлөх хүртэл өнөөдөр хүчин төгөлдөр хууль үйлчилнэ гэсэн. Үүний дагуу Засгийн газрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

    УИХ-ын тухай хууль УИХ-ын анхдугаар чуулган эхлэх өдрөөс хүчин төгөлдөр болно. Харин Засгийн газрын тухай хууль УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө гэж тусгасан байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ