• Д.Нарангэрэл:Ухань хотод коронавирус дахин голомтлон тархаж эхэлсэн байна

    2020-05-12

    Дэлхийн 215 улс оронд тархаж,нийт 4.2 хүн өвчилснөөс  1.5 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 72,000 хүн халдвар авч,3,000 хүн нас барсан байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл дараахь мэдээллийг өглөө:

    “Нийт өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж,бусдад халдвар тарааж байна. Өвдсөн ч гэсэн дархлал тогтох,эсрэг бие үүсэх нь маш бага байгаа учраас хүн болгон коронавирусын халдварт өртөмтгий гэсэн үг.

    Хятад улс өвчнийг хяналтандаа бүрэн авлаа гэж үзэн аюулын эрсдэлийн зэргээ буурууулаад долоохон хоногийн дотор нэг орон сууцанд таван тохиолдол голомтлон тархаж эхлэсэн байна.

    БНСУ-д нэг залуугийн үйл явдлаас болж 94 хүн өвчилж,хоёр хүн нас барсан байна. Эдгээр өвчилсөн 94 хүн нь шөнийн клубээр үйлчлүүлсэн хүмүүсийн ойр дотны,гэр бүлийн хүмүүс байна.

    Иймээс бид огтхон ч тайвширч болохгүй,хүн болгон өөрийгөө эрсдэлтэй гэж үзэж маскаа зүүх хэрэгтэй байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ