ДЭМБ улс орнууд хөл хориогоо аажмаар цуцлахыг дэмжинэ

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос өчигдөр хийсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр “Эдүгээ нэлээд олон орон хөл хоригоо аажмаар цуцалж, эдийн засгаа дахин сэргээж байна. Энэ явц нь ээдрээтэй бөгөөд хүндрэл бэрхшээлтэй юм. Улс орнууд хөл хориогоо аажмаар цуцлахыг ДЭМБ дэмжиж байн”а гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос “өдгөө дэлхийн коронавирусийн халдвар 4 саяыг давсан байна. Дэлхийн олон орон янз бүрийн хөл хорио тогтоож коронавирусийн халдварын тархалтыг сааруулж, олон хүний амь насыг аварсан байна. Гэвч ийм арга хэмжээ нь нийгэм эдийн засгийн ноцтой сөрөг нөлөө учруулж байгаа тулд улс орнууд хөл хориогоо аажмаар цуцалж байна” гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ, улс орнууд залгаагаар хөл хориогоо цуцлахыг дагалдан шинэ коронавирусийн халдвар нэмэгдэх сорилтод бид тулгарч магадгүй гэжээ.

Тэрээр Хятад, БНСУ, Германы хижгийн дахин сэргэхээс сэргийлж буй арга хэмжээг сайшаалаа. Тэрбээр саяхан өнгөрсөн долоо хоногт зарим сорилтод тулгарах шинж тэмдэг илэрлээ. БНСУ-д шинэ халдвар илэрсэн ба түүнтэй хавьтагчдыг эрэн хайж, баар клубыг хааж байна.

Ухань хотод хөл хориог цуцалснаас хойш цугларснаас болсон халдварын тохиолдол илэрсэн байна. Герман улс хөл хориогоо цуцалснаас хойш шинэ халдвар нэмэгдэж байна. Харин азаар энэ гурван орон хижиг дахин сэргэхээс сэргийлэх хяналтын болон зохицуулах систем ажиллуулж байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ