
3-15 хүртэлх насны хүүхэд бүрт 10 мянган рубль олгоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн хэлснээр зургадугаар сарын 1-ээс өмнө нэг удаагийн мөнгөн тусламжийн төрийн үйлчилгээ эсвэл Тэтгэврийн сангаар дамжуулан авах боломжтой болох аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Одоо хүмүүст мөнгө хураах хангалттай цаг байхгүй. Тиймээс, бид нэг удаагийн тусламж олгох зөв шударга шийдвэрийг гаргасан. Хүн болгонд тусламж хэрэгтэй гэхээс өөр шалгуур байхгүй,бүгд хамрагдан” гэжээ.
Путины хэлснээр нярайгаас сургуулийн хүүхдүүд хүртэл 27 сая хүүхэд төрөөс энэхүү нэмэлт дэмжлэгийг авах юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэ тахал олон иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна. Олон хүмүүсийн орлого буурч, төлөвлөөгүй зардал, өр нэмэгдэж байна. Харин бид нэн тэргүүнд шаардлагатай байгаа хүмүүст тусламж үзүүлэхийн тулд ингэж шийдвэрлэлээ” гэжээ.
Үүнээс гадна Путин гэртээ хүүхдээ асарч буй ээж,аавуудад олгодог хүүхэд асрах тэтгэмжийг 3375-аас 6751 рубль болгон нэмэгдүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй