• МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 30-нд өгчээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин Өмнөговь аймагт өрсөлдөх гэж байгаа аж.

    Өчигдөр тус эвлэлийн Удирдах зөвлөлийн хурал болж, түүнийг хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлсөн байна.

    Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилжээ.

    Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар тогтсон тухай МСНЭ-ээс мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ