АН-ын дэд даргаас Б.Дэлгэрмааг чөлөөлж,”Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргаланг томилжээ

АН-ын Үндсэн бодлогын хороо өчигдөр хуралдаж намын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ. 

Тус намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргасан гэнэ.

Ингээд ҮБХ-ны хуралдаанаар Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Б.Жаргаланг томилжээ.

Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм. Аав, охин хоёр АН-аас Архангайд нэр дэвшихээр 100, 60 саяа тушаасан байсан.

Б.Дэлгэрмаагийн хувьд дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд гишүүнчлэлээс хасагдах асуудлыг намын анхан шатны нэгж шийдэх ажээ.

АН-ын дарга С.Эрдэнэ Б.Дэлгэрмааг ийнхүү зайлуулсан нь олон нийтэд залуусыг дэмжиж байгаагаа харуулах гэсэн нь мэдээж юм. Өмнө нь Ц.Баатархүүг намынхаа генсек болгосон. Гэвч С.Эрдэнийн дэмжиж байгаа залуус нь АН-ын жирийн гишүүд дэмжигчдийн хүүхэд биш, харин ч хуучны сайд дарга нарын хүүхдүүд байгаа тухай яригдсаар байна.

Б.Дэлгэрмаа тэртээ 1990-ээд оны сүүлээр МҮАН-ын генсек байхдаа С.Эрдэнэ нартай таардаггүй байсан. Энэ удаад ч тэрхүү хуучин явдал нөлөөлсөн л байх. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд бие дааж нэр дэвшихээр бүртгүүлэн айлгах гэсэн ч ийнхүү нэгмөсөн намаасаа ч явахаар болов бололтой.

Гэхдээ Б.Дэлгэрмаа нэр дэвшсэн тойрогтоо АН-ын гишүүдэд томоохон шавар хаана гэдэг тодорхой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ