• Гар утас, компьютерээс ороод байгалийн чимээ сонсох боломжтой найман вэб сайт

    2020-05-11

    Нийгмийн судлаачдын хийсэн судалгаагаар хүн ажиллаж байх үедээ шувуу жиргэх, бороо шиврэх гээд байгалийн дуу чимээ сонсох нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сэргээж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. Зөвхөн ажиллах үедээ ч биш өглөө сэрэх, шүдээ угаах, цай,хоол ундаа идэх,машиндаа түгжрэх зуураа ч сонсох боломжтой. Түүнчлэн байгалийн дуу авиа нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлээд зогсохгүй сэтгэл санааг дээшлүүлж, өөдрөг болгодог нь батлагдсан байна.

    Гар утас, компьютерын алинаас ч ороод байгалийн чимээ сонсох боломжтой сайтуудыг онцлон орууллаа.

    Нэвтэрсний дараа тоглуулах сум дээр даран сонсоно уу.

    1.Шууд сонсохоос гадна гар утасны аппликейшнаар татан сонсох боломжтой Rainymood

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

    2.Хаана ч бороо орох чимээг сонсон тайтгарах боломжийг олгох Rainfor.me

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

    3.Далайн давалгаа,ой шугуй,шиврээ бороо гээд байгалийн бүх дуу чимээг сонсох боломжтой Calmsound

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

    4.Байгалийн бороон чимээг таны байгаа орчинд авч ирэх Rain.today

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

    5.Зөөлөн шиврээ борооноос авахуулаад аянга,цахилгаантай аадар бороог сонсох Mynoise

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

    6.Ой шугуй,бороо,салхи гээд байгалийн бүхий л дуу чимээг сонсох боломжтой Noisli

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

    7.Галын оч үсрэх,шувууд жиргэх,навчис шархирах зэрэг илүү нарийн чимээнүүдийг Asoftmurmur-ээс сонсоорой 

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

    8.Noises.online сайтын хувьд зөвхөн байгалийн чимээнээс гадна ганцаардсан үед хажууд хүн байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх кофе шоп,олон хүмүүсийн яриа зэрэг дуу чимээг сонсох боломжтой

    /ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ/

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ