• COVID-19:Тайвшрах болоогүйг анхааруулах гаднын улсуудын жишээ

    2020-05-11

    Шинэ коронавирусээр дэлхий даяар нийт 4 сая 122 мянга 173 хүн өвчилж, 283 мянган хүн нас баржээ. Үүнээс АНУ-д 1.3 сая, Испанид 264 мянга, ОХУ-д 221 хүн тус тус коронавирусээр өвчилжээ. Өчигдөр гэхэд ОХУ-д 11 мянга, Бразил улсад 10 мянга  гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

    Үүний зэрэгцээ коронавирусын халдварын хяналтандаа аваад байсан улс орнуудад халдвар дахин голомтлон тархаж эхэлсэн  нь коронавирусын хоёр дахь давалгаа гарч байж болзошгүй гэж үзэж байна.

    Өмнөд Солонгос

    БНСУ-ын шинэ халдварын голомт болох Сөүл хотын шөнийн клубээс одоогийн байдлаар нийт 79 хүн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Эдгээр нь бүгд таван баараар нэг шөнийн дотор үйлчлүүлсэн нэг хүнээс халдсан юм. Үүгээр ч зогсохгүй тухайн цагуудын хооронд тэдгээр таван клубээр нийт 1,500 хүн үйлчлүүлжээ.

    Хятад улс

    БНХАУ-ын Ухань хотод дөрөвдүгээр сард хөл хорионы дэглэмийг цуцалснаас хойш хамгийн өндөр халдварын тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-д шинээр 17 тохиолдол бүртгэгдсэний тав нь Ухань хотын оршин суугчид байсан байна. Сүүлд батлагдаж буй иргэд нь бүгд шинжилгээгээр халдвартай гэж гарч байгаа боловч шинж тэмдэггүй хүмүүс байжээ.

    Энэтхэг

    Энэтхэгт халдварын тохиолдол тавдугаар сарын 5-ны өдрөөс хойш тогтмол бууралттай байсан бол өчигдөр шинэ тохиолдлын тоо 4,213 болон огцом нэмэгджээ.

    Герман

    Германд хөл хорионы дэглэмийг сулруулмагц халдварын тоо дахин эрчимтэй нэмэгдэж эхлэжээ. Дөрөвдүгээр сарын эхнээс эхлэн тогтмол бууралттай байсан бол тавдугаар сарын 6-наас эхлэн өдөрт нэг мянгаас  дээш тохиолдол бүртгэгдэж эхлээд байна.

    Ийнхүү дэлхийн зарим улсуудад өдөрт халдвар 10 мянгаар  нэмэгдэж,харин халдварыг хяналтандаа авч, хөл хориогоо сулруулсан улс орнуудад халдвар дахин тархаж байгаа нь бидэнд анхаарлаа сулруулах  болоогүй гэдгийг анхааруулж байна.

    Эх сурвалж:Worldmeter,Reuters,Aljazeera

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ