• Энэтхэгт коронавирусийн халдварын тохиолдол 60 мянгаас давлаа

    Энэтхэгийн эрүүл мэндийн яамнаас нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Энэтхэгт шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол 3277-д хүрч, нийт 62939-нд болж, нийт 2109 хүн нас барж, 19358 хүн илааршжээ.

    Өдгөө Энэтхэгийн шинэ коронавирусийн халдварын байдал хурдтай нэмэгдсээр байгаа бөгөөд энэ сарын 7-нд нийт халдварын тоо 50 мянгаас давснаас хойш, өдөрт 3000 тохиолдол бүртгэгдэж, гуравхан өдөрт нийт бүртгэгдсэн халдварын тоо 60 мянгыг давсан аж.

    Оношилгооны чадвар нэмэгдэхийг зэрэгцээ Энэтхэгийн анагаах ухааны судалгааны зөвлөл үндэсний хэмжээнд 70 гаруй бүс нутагт их цар хэмжээтэй оношилгоо шинжилгээ хийж, хороололд халдварлаж буй эсэхийг тогтоохоор төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Энэтхэгийн эрүүл мэндийн яам бас ханиад томуу зэрэг амьсгалын замын өвчинд шинжилгээ оношилгоо хийхийг мужуудаас шаардаж байна.

    Энэтхэг 3-р сарын 25-аас үндэсний хэмжээнд хөл хорио тогтоож, саяхан уг арга хэмжээг 5-р сарын 17 болтол сунгахаар тогтсон байна. Эдийн засгийн уналтын дарамтаас болж өнгөрсөн нэг долоо хоногт Энэтхэгийн засгийн газар хөл хориог султгах цуврал арга хэмжээ авч, хэсэг дэлгүүр болон цахим барааны жижиглэнгийн худалдааг нээж, тусгай галт тэргээр хот орж ажил хийж буй тариачдын нутаг буцахад тусалж буй юм.

    Гэвч Энэтхэгийн хэмжээнд дэлгүүр, худалдааны төв, гуанз, сургууль жич олон нийтийн зам тээвэр, иргэний агаарын тээвэр болон зорчигч тээвэр зэргийн хориог цаашид үргэлжлүүлж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ