• С.Баяр: Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилооч ээ

       Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Дубай”, “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой хэргийг шүүх хурал болж байна. Шүүх хурлын өмнө С.Баяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    -Шүүх хуралд Таныг ямар зүйл ангиар буруутгаж байгаа вэ?

    -С.Баяр шүүх хурал эхлэхийн өмнө хохирогч талын хүсэлтүүдийг хэлэлцэж байна. Шүүх хуралд оролцохоор 7-8 хүн ирсэн байгаа. Иймээс өмгөөлөгчид урьдчилаад хүсэлтүүдээ тавьж байна. Намайг эхлээд  хууль бус тогтоол гаргах зорилгоор гэмт бүлэглэл байгуулсан гэж буруутгаад 60 хоног цагдан хорьсон. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлэхээсээ өмнө тэр зүйл ангийг хүчингүй болгочихсон. Харин олон түмэнд ямар ойлголт өгсөн гэхээр эдгээр нөхдүүд Засгийн газраараа нийлээд, 5-6 сайд биечлэн оролцсон гэж буруутгадаг. Гэмт бүлэглэл байгуулсан гэсэн тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ гэмтэй юм шиг биднийг нэг танхимд цуглуулж байгаа нь буруу. Бид эдгээр залуустай хамтраад юм уу, тусдаа ямар нэг гэмт хэрэг хийсэн юм байхгүй атал ийнхүү хэргийг нэгтгэж байгаа нь буруу байна. Иймээс шүүхээс буруутгаж байгаа зүйлчлэлээ зөв гаргахыг хүсч байна.

    -Шүүх хурлыг ямар журмаар явуулах вэ. Нээлттэй юу эсвэл хаалттай юу?

    -Бид шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ хэллээ. Уг хэрэгт улсын нууц гэх асуудал байхгүй. Олон түмэнд биднийг Засгийн газраараа нийлээд маф байгуулсан гэж буруу ойлгогдохоор мэдээлэл хүргэж байгаа учраас ил тод шүүх хурлыг явуулах хэрэгтэй.

    Мөн улсад их хэмжээний хохирол учруулсан гэж байгаа. Гэтэл ямар хохирол учруулсан нь байхгүй. Нэгэнт улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа бол хохирол учруулсан хүн нь байх ёстой биз дээ. Өөрөөр хэлбэл, хохирогчгүй шүүх хурал болох гээд байна.

    Нотлох баримтууд дээр асуудал бий. Оюунтолгойн гэрээг байгуулахдаа  Петровис компанийн шатахууныг зах зээлийн үнээс өндөр үнээр, хэрэгцээнээс нь илүү шахсан гэж байгаа. Үүнийг хоёр компанийн хоорондын гэрээнээс харчихад асуудалгүй. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа  гэрээнд нөлөөлсөн бол Петровис компани ашигтай байж тарна. Тэр нь хаана байгаа юм. Энэ талаар Оюутолгойгоос огт мэдүүлэг аваагүй. Тодруулбал, шатахуунаа аль копманиас авдаг, хэдэн оноос авч эхэлсэн гээд асуух байсан. Намайг 2002 онд Москвад Элчин сайдаар ажиллаж байх үеэс Петровис Монголд шатахуун нийлүүлж эхэлсэн юм билээ. Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулсан. Хэрвээ би Ерөнхий сайд болоод шатахууны гэрээнд өөрчлөлт оруулж,  Петровисс компанийн шатахууныг Оюутолгойд өмнөхөөс нь илүү үнээр өгч байсныг нотлох юм бол намайг буруутгаж болно. Тийм зүйл байхгүй. Энэ мэтчилэн олон асуудал байна.

    Яллагдагчаар татагдсан Давааням гэж хэн бэ. Ямар хэрэгт буруутгаж байгаа юм бол?

    -Петровис компанийг үүсгэн байгуулагч хүн шүү дээ. Миний хар багын найз. Энгийнээр бол Петровис компаний шатахууныг Оюутолгойд шахсан гэж үзсэн. Нотлох ямар ч баримт байхгүй атлаа энэ хүнийг буруутгаад явж байна. Угтаа бол хохирогч болчихсон.

    Ер нь зөндөөн олон зөрчил гарсан. Гэмт бүлэглэл байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон даруйдаа шинэ зүйл заалтаар яллах дүгнэлт гаргасан. Бидэнд хоёр долоо хоногийн хугацаа өгөх ёстой шүү дээ. Хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргах эрх олгохгүйгээр шинэ зүйл ангиар яллах дүгнэлт гаргаад шүүхэд шилжүүлчихсэн. Тиймээс хуулийн дагуу хангагдах эрх олгоогүй учраас өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргасан.

    -Таны ярилцлагыг уншиж байхад Оюутолгойн гэрээ  алдаатай, оноотой болсон гэж байсан. Цаашид гэрээг сайжруулахын тулд яах ёстой вэ

    -Оюутолгойн гэрээний нэг гол согог нь 34 хувь байгаа юм. 34 хувь гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьцааны 34 хувийг төр заавал авна гэсэн хуулийн заалттай. 2009 оны долдугаар сард  Засгийн газрын 57 дугаар тогтоол гарсан. Засгийн газарт үүрэг чиглэл өгөх хуулийн эрх бүхий УИХ-ын тогтоол учраас гэрээг байгуулахаас өөр арга байгаагүй. Тэгэхээр цаашид 34 хувийг хөрөнгө оруулагч талтайгаа хэлэлцээрийн ширээний ард сууж, татгалзах ёстой гэж үздэг хүн. Гаргаж байгаа зардлын 34 хувийг хуваалцаад явна гэдэг үүргийг бид хүлээгээд авчихаж байгаа юм. Гэрээг 2-3 өрөө байр гэж бодьё. Уг байрыг хүн түрээслэе гээд ороод ирлээ гэхэд зардлынх нь 34 хувийг таньтай хуваалцая гэсэн утгатай юм болчихоод байна. Уул уурхай бол асар их эрсдэлтэй. Хөрөнгө оруулагч зардлаа гаргаад, эрсдэлээ үүрээд эцэстээ Монгол Улсад ногдох ашиг  50 хувиас илүү байх ёстой. Тийм учраас хөрөнгө оруулагчидтай тохироод 34 хувиас буцахыг л бодох асуудал байна.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Америкт авсан байруудаа Монголын ард түмэнд өг гэж байгаа шүү дээ. Энэ юу яриад байнаа. эрүүл үү? өвчтэй юу? солиотой юу? Монголын ард түмнийг доромжлох эрх уг нь баймааргүй юм. Ард түмний нэр барьж их цусалсан даа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    • Монгол улсын бүх иргэдээр бид хохирсон нь үнэн гэсэн гарын үсэг зуруулаад хохирогч нь нотлогдоноо

    • oortoo bolomj olgohoor durmee zohioj bgaad durtaigaa hiij bolno.hen ch chadna.ta heden luivarchin hunees iluudee bish.uls ornoo luivardchihaad odoo bitgii gonshignood bai.tolgoigooroo hariutsaach.helsendee hurchih.chadahgui bol udahgui olon 2 zaluus chadah bh shuu.

      • Хохирогч нь Монгол орон, Монголын ард түмэн, шинээр мэндлэх удам угсаа үр хойч минь, чам мэтийн шуналын тулам ясаа тавихдаа юу билээ гэж эрэгцүүлэх буян дутна…

    Холбоотой мэдээ