ОХУ-д өчигдөр халдварын 11 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж,нийт тохиолдол 209 мянгад хүрлээ

2020-05-11

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө:

АНУ,Испани,Итали,ОХУ,Герман улсууд дэлхийн хэмжээнд халдварын тоо хамгийн өндөр байгаа 10 улсыг тэргүүлж байна. Click To Tweet
  • АНУ-д 1.3 сая хүн халдвар авснаас 78,000 гаруй хүн эндсэн байна. Үүнээс 250 мянган хүн эдгэрчээ. Бямба гарагт 26 мянга гаруй тохиолдол,1,700 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.
  • ОХУ-д 11 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 209 мянгад хүрчээ.

Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэн нийт тохиолдол 156 мянгад хүрлээ.

  • Иран улсад шинэ тохиолдол өдөрт дунджаар 1,500-аар нэмэгдэж байна.
  • Итали,Испани,Франц улсуудад өвчлөл тогтвортойгоор буурч байна.
  • БНСУ-д шинээр 35 тохиолдол бүртгэгдэж,БНХАУ-д 14 тохиолдол шинэ тохиолдол бүртгэгдсэний 12 нь дотоодын халдвар байжээ.
  • Япон улсад 70 тохиолдол,есөн нас баралт бүртгэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ