Гадаад байгаа 30 монгол хүн коронавирусээр өвчилснөөс,13 нь эдгэрэн гарчээ

2020-05-11

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 70 мянган хүн өвчилж,3,000 хүн нас баржээ. Манай улсын хувьд импортлогдон орж ирсэн 42 тохиолдол батлагдсан.

“Гадаадад байгаа монголчуудаас нийт 30 хүн коронавирусын халдвар авснаас 13 хүн эдгэрч,хэвийн нийгмийн амьдралд оржээ. Үлдсэн 17 хүн нь гэрийн дэглэмд байна” гэж ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ