Ирэх сарын 1,5-нд бүх нийтээр амрах эсэхийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийднэ

2020-05-11

Ирэх зургаадугаар сард бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож байна. Тодруулбал, зургаадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа бол 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа юм.

Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар санаачлан парламентаар Бурхан бангийн Их дүйчин өдрийг бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Тэгвэл дээрх хоёр өдөр бүх нийтийн амралтын өдөр болгох эсэхийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Тиймээс энэ үед дээрх хоёр өдрийг цуцлах, амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг шийдэх юм байна. Зургаадугаар сарын 1-ны өдөр даваа гараг тохиож байгаа бол зургаадугаар сарын 5-ны өдөр баасан гараг тохиож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ