• Сайн мэдээ:Монгол улсад хоёр өдөр дараалан коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй

    2020-05-10

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараахь мэдээллийг өглөө.

    “Өчигдөр нийт 397 хүнд шинжилгээ хийснээс бүгдэнд нь коронавирус илрээгүй. Үүнд:

    • Тандалтын зорилгоор 5
    • ХӨСҮТ-т тусгаарлагдсан 49
    • Ажиглах байранд тусгаарлагдсан 282
    • Өмнөговьд тусгаарлагдсан 7
    • Замын-Үүдэд тусгаарлагдсан 18
    • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 тээврийн жолооч нарын шинжилгээ бүгд халдваргүй гарчээ.

    Мөн дөрөвдүгээр сарын 30-нд Сөүлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

    Өнөөдрийн байдлаар нийт 107 хүн ажиглалт,тандалтын дор тусгаарлагдаж байна”

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ