• “Сөүлд шөнийн клубуудээс голомттой халдварын хоёр дахь давалгаа гарч болзошгүй байна”

    2020-05-10

    ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө.

    БНСУ-д өчигдөр  шинээр 34 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Сөүл хотын шөнийн клубуудээс үүсэлтэй бүртгэгдсэн байна. Улмаар тус хотод 2,100 гаруй шөнийн клуб,диско бааруудыг хаахаар болжээ.

    Шөнийн клубуудэд халдвар тараасан тухайн иргэнээс үүсэлтэй хоёр дахь давалгаа гарч болзошгүй учраас эрүүл мэндийн зарим дэглэмээ эргэн харах,үргэжлүүлэн мөрдүүлэхээр болсон байна.

    • Сингапур 753 тохиолдол бүртгэгдсэнээр ес нь тус улсын байнгын оршин суугч байжээ.
    • Япон улсад 114 шинэ тохиолдол бүртгэгдсэний 39 нь Токио хотод бүртгэгдсэн байна.
    • Иранд 1529 шинэ тохиолдол бүртгэгдэж,нийт тохиолдол 106,000-д хүрээд байна.
    • ОХУ-д 10,800 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр,нийт 198,600 тохиолдолд хүрчээ.
    • Герман улсад 1251 тохиолдол бүртгэгдэж,нийт тохиолдлын тоо 148,000-д хүрсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Зовлонгоо амархан мартдаг улс юм байна. Саяхан л тахлын тархалтыг барьж чадахгүй сандарч байсан мөртөө дөнгөж намдангуут нь клуб бар аа нээгээд л

    Холбоотой мэдээ