• Сөүлд таван баараар үйлчлүүлсэн иргэнийг 2,000 хүнд халдвар тараасан гэж үзэж байна

    2020-05-09

    Дэлхий дахинд эхний  сард 1 сая хүн өвдлөө гэсэн бол сүүлийн гурван сарын дотор 3 сая нэмж бүртгэгдэж байна. Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 42 тохиолдлоос 14 хүн нь эдгэрч гарсан,үлдсэн 28 хүн нь ХӨСҮТ-т тусгаарлагдан эмчлэгдэж байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-ны 119 утсад нийт 169 дуудлага ирснээс АНУ,Австрали улсуудаас тус тус нэг хүн бүртгэгджээ. Мөн хүмүүс гадуур оройн цагаар залуучууд их явж байгааг анхааруулж өгөхийг дамжуулахыг хүссэн байна.  Европ,Солонгос улсуудад 16-48 насны идэр насны хүмүүс өвчлөн,нас барах тохиолдол өндөр байна.

    БНСУ-д Сөүл хотод нийт таван баар,цэнгээний газраар үйлчлүүлсэн шинж тэмдэг балархай өвчтөн нийт 2,000 хүнд халдвар тараасан байх боломжтой гэж үзэж байна.

    Тийм учраас залуучуудыг олон нийтийн газраар явахгүй,амны хаалтаа зүүх,1.5-2 метрийн зайтай харьцахыг зөвлөж байна” хэмээлээ.

    Сөүл хотын тухайн шинж тэмдэггүй өвчтөнөөс одоогоор 12 хүн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.  Дөрвөн цагийн хугацаанд хоёр дэлгүүр,таван баараар үйлчлүүлсэн тухайн иргэний зам мөрийг гаргаж,олон нийтэд зарлаж,сэжигтэй тохиолдлыг тандан судалгаагаар илрүүлж,гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ