• Хөл хориогоо эрт цуцалбал 2021 онд эдийн засгийн хувьд илүү хүнд байдалд орно

    2020-05-11

    Холбооны нөөцийн банкны ахлах мэргэжилтэн хэрвээ Америк улс хөл хориогоо одоо цуцалбал 2021 онд дахин хямралд өртөж болзошгүйг анхааруулжээ.

    “Хамгийн сайнаар бодоход хөл хорион дэглэмийг цуцалснаас үүдэх эрсдэл нь вирусын тархалт нэмэгдэх. Харин бодит байдал дээр зөвхөн хүн амын эрүүл мэндэд аюул учруулаад зогсохгүй эдийн засгийн хэвийн байдлаараа эргэн орох явцыг эсрэг зүгт чиглүүлнэ” гэж Филиделфиагийн Холбооны нөөцийн банкны Ерөнхийлөгч Патрик Харкер ярижээ.

    Харин вирусыг хяналтандаа авч,мужуудынхаа хөл хориог аажмаар сулруулснаар,эдийн засаг нь оны эхэн үедээ хүртэл харьцангуй байдлаар нэмэгдэнэ гэж үзжээ. Америк улсын ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний улиралд 4.8 хувиар унасан нь 2008 оны хямралаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

    Тус улсад ажилгүйдэл 14.7 хувьд хүрч,нийт 1.2 сая хүн коронавирусээр халдварлаад байна.

    Эх сурвалж:Xinhua news

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хэрэв АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигч Жон Байден ялвал, Жон Байден ард иргэддээ таалагдахын тулд мэдээж хөл хориог цуцалж, мөн хана хэрэмийг нурааж гаднаас ирэх хууль бус цагаач дүрвэгсдийг оруулж коронавирусийн тархалт улам нэмэгдэж,  ажилгүй орлоггүй иргэд улам нэмэгдэж, эдийн засаг улам хүндэрнэ. 

    Холбоотой мэдээ