• С.Амарсайхан:Хотоос хэрэгжүүлэх ажлын гол цөм нь хүүхэд багачуудын эрүүл,аюулгүй байдал байх болно

    2020-05-08

    Хотын дарга С.Амарсайхан хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийг ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

    “Нийслэл Улаанбаатар хот маань одоо 500-гаад мянган хүүхэдтэй өнөр өтгөн айл гэр…

    Миний бие хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, төлөвшил, хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтуудаас хэзээ ч гар татахгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Улсын ууган зуслан буюу “Найрамдал” зуслангийн газраас их хэмжээний газрыг хууль бусаар олгосон байсныг цуцалж, 33 чиглэлд “Сургуулийн автобус” явуулж, дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулж, Мөсөн ордны бүтээн байгуулалт, нийслэл дэх хүүхдийн тоглоомын талбайн стандартыг шинэчилж мөрдүүлэх зэргээр нийслэлийн хүүхэд, багачуудынхаа эрх ашгийн үүднээс цөөнгүй ажлууд хийгээд байна.

    Нийслэлийн хүүхдийн байгууллага маань өдгөө хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу олон талт бодлогыг хэрэгжүүлж байна. Цаашид ч хотоос хийж хэрэгжүүлэх ажлуудын гол цөм нь хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэнэ гэдгийг дуулгахад таатай байна.
    Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын мэндийг улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа, эцэг эхчүүддээ, хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтан алба хаагч нартаа баярын мэнд дэвшүүлье.
    Хүүхэд оршин байгаа газарт инээд хөөр, аз жаргал, хайр талархал дүүрэн байдаг. Тэд маань үргэлж инээж байг”

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

    НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.АМАРСАЙХАН

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ