• БНЭУ руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ

    Энэтхэг улсад суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эхорондоо авчрах шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдМ.П.Сингхийг хүлээн авч уулзсанУулзалтын үеэрдээрх  захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм

    Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна.

    Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 ньоюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусадшалтгаантай иргэд юм байна

    Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болжөгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоорнислэг үйлдэхийг судалж байнаБидэнд тулгарчбайгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүртолон хотод манай улсын иргэд тархан байршсанбайнаТиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноортөвлөрсөн байнааль хот руу нислэг үйлдэх вэ зэрэгсудалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгойкомиссын Шуурхай ШтабГадаад харилцааны яамЭлчин сайдын яам ажиллаж байнаЭнэ амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийнхугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөнТүүнчлэн,нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулахболомж нөхцлийг ноён Элчин сайд таныганхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо.  

    Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цартахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллаж байгаа талаар ДЭМБын мэдээллийг хараад баяртай байнаЭнэ бол таны удирдлага болон танай хамтолны ач тус юмМанай улс 41 хоногийн турш нэгтэрбум 300 хүнийг тусгаарласанБид Монгол Улсиргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ

    Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаасмэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ