• УИХ Майдар, Аэросити хотуудыг байгуулахыг дэмжлээ

    УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Дараа нь хуралдаанаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийг үдээс өмнө байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ажээ. Төв аймгийн Сэргэлэн суманд Майдар, Аеросити хотуудыг байгуулахаар тогтоолд тусгажээ.

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг дэвшил бол хот суурин газрын бий болгох, хот суурингуудад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудал орж ирсэн. Өнөөдрийн энэхүү шийдвэрийг дэмжиж байна. Энэ шинээр байгуулагдах хоёр хотууд орчин үеийн хотын түвшинд аваачиж хөгжүүлэхийн тулд засаг, захиргааны зарим чиг үүргийг сумаас авахгүй, хот нь өөртөө шингээсэн байдлаар зохицуулна гэж харж байгаа. Энэ асуудлыг хэзээ оруулах вэ” гэлээ..

    Ажлын хэсэг “Хот байгуулахад шаардлагатай эрх зүй, бүтээн байгуулалттай холбоотой нийтдээ найман бүлэг 170 гаруй ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний дагуу хот байгуулах шийдвэр гарснаар дараагийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдээд явах юм” гэж хариуллаа.

    Үүний дараа санал хураан тогтоолын төслийг дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ