• Тусгаарлалтад байсан нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 42 боллоо

    2020-05-08

    COVID-19 халдварын цаг үеийн ээлжит мэдээллийг ЭМЯ-наас өгч, энэ сарын 3-нд тусгай үүрийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн болохыг мэдэгдлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 42 боллоо. Үүнээс 13 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол эмнэлэгт эмчлүүлж буй 29 хүний биеийн байдал хэвийн байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр ХӨСҮТ болон бусад лабораторид 44 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүйг дуулгалаа.
    Манай улсын хэмжээнд ажиглалтад байгаа 987 хүнээс 72 нь өчигдөр гарч, гэрийн тусгаарлалтад оржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 310 гаруй дуудлага ирсэн байна. Гадаадаас есөн дуудлага ирсний дотор АНУ-аас холбогдсон нэг иргэний шинжилгээний хариу эерэг буюу вирустэй гарсан тул эмчилгээний талаар зөвлөгөө авсан байна.
    Дэлхийн дахины хувьд өнөөдрийн байдлаар 215 улс оронд коронавирус тархаж, уг халдвараар 3.9 сая хүн өвчилж, 270 мянган хүн нас барсан бол 1.3 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-д нэг өдрийн дотор 11 мянган 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 177 мянга гаруйд хүрсэн тул хөл хориогоо энэ сарыг дуустал үргэлжүүлэх төлөвтэй байгаа аж.
    Өмнөд Америк тивд халдвараара тэргүүлж буй Бразилд нэг өдрийн хугацаанд 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 125 мянга гаруйд хүрчээ.
    Япон улсын хувьд халдвар авч, эмчлүүлж буй нийт хүнээс 300 гаруйнх нь байдал хүнд байгаа аж. Тус улс АНУ-аас гаргасан эмийг түргэвчилсэн горимоор бүртгэж, эмнэлзүйн хувьд хүндэрсэн хүмүүст хэрэглэж эхэлжээ.
    Иймд ДЭМБ-аас коронавирусийн хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж, зайгаа 1.5-2 метрт барих хэрэгтэйг сануулжээ.

    Шууд үзэх:

    Gereg.Mn

    ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Thursday, May 7, 2020

    gereg.mn

    Холбоотой мэдээ