• Н.Номтойбаяр:Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой

    2020-05-08

    Н.Номтойбаяр өөрийнх нь гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг өргөн барьсан Монгол улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхныг шалгуулах гомдол хүсэлтээ АТГ-д хүлээлгэн өгч,цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Н.Номтойбаяр “Нэгдүгээр сарын 13-нд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьсан.

    Би өөрөө 2019 арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Дашдаваа,Жаргалсайхан ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг татгалзуулах эрхийг өргөн бариарай” гэж мэдээлэл хийсэн.

    Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн хурал хууль зөрчсөн байж болзошгүй гэж Батхуяг гэдэг өмгөөлөгч Нийслэлийн прокурорт гомдол гаргасан. Харин 26-нд нь Нийслэлийн прокуророос хууль зөрчөөгүй,үгээ хэлэх эрхээ эдлэсэн гээд тогтоол нь гарсныг мэдсээр байж Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан их хуралд худал мэдээлсэн.

    Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой.

    Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө тэгш байх ёстой.

    Намайг сайд байхдаа хууль зөрчсөн гэж гүтгэж байгаа бол би яагаад тэр хүнийг шалгуулж болохгүй гэж. Тэр хүн прокурор байлаа гээд хуулиас дээгүүр байх ёсгүй.

    Хуулийн байгууллага,прокурор хүний царайг харж яллаж болохгүй.

    Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг 2018-2020 онуулал гаргасан. Он сар,сайдынх нь л нэр өөр байгаа болохоос биш шийдвэр нь яг адилхан. Тэгэхэд ганцхан намайг буруутай гэж байна” гэв.

    Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Төрд хар багаасаа 20 жил зүтгэлээ. Хуулийн гажуудлын эсрэг надаас өөр хүн босч чадахгүй шүү. Надад мэдлэг,туршлага,санхүүгийн бололцоо нь байна. Энэ заваарсан байдлыг цэгцлэх гэж би энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Зургаан сар завсарлалаа ,боллоо” гэв.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хуулийн өмнө тэгш байсан бол хүн зодож байхдаа аль эрт шоронд орох байсан байх. Тэгсэн бол ийм олон гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлэх байсан байх шүү. Мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэж итгэж явсан байхдаа.

    Холбоотой мэдээ