• Улаанбаатарын жолооч нар гэрээсээ гарахдаа ЗОГСООЛОО гар утсаараа захиалдаг болно

    2020-05-08

    Энэ тавдугаар сард эхлэх авто зогсоолын журмыг шинэчлэлийн талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа.

    Нийслэлийн хэмжээнд нийт 570 орчим авто машины зогсоол байдгаар 75 нь төлбөртэй зогсоол байдаг.

    Тэгвэл төлбөргүй зогсоолууд буюу нийтийн эзэмшлийн зогсоолд тухайн орчинд амьдардаг,ажилладаг хүмүүс автомашинаа удаан хугацаанд тавьж,төрийн байгууллагаар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүст зогсоол олдохгүй асуудал их бий.

    “Шинэчилсэн журмаар ажил,төрлөө хөөцөлдөж буй иргэдэд зогсоол олдохгүй байхын зовлон байхгүй болно” гэж С.Энхтөр онцоллоо.

    Одоо жолооч зогсоолд машинаа тавихдаа хаалтны наана зогсож,кноп даран,тасалбар аваад,гарахдаа төлбөрөө хийдэг бол шинэчилсэн журмаар жолооч гэрээсээ гарахдаа зогсоолоо захиалдаг болох юм.

    1. Жолооч гэрээсээ гарахдаа хотын хаана ямар зогсоол байна гэдгийг хараад гар утасны аппликейшнаар дамжуулан зогсоолын захиалгаа өгнө.

    2. Ингэхдээ хэдэн цаг зогсох хугацаагаа зааж өгөх нь байна.
    3. Захиалга өгсөн тохиолд0лд зогсоолын ажилтнуудын пос машин дээр захиалгатай гэсэн шуудан ирнэ.
    4. Жолооч ирээд зогслоо,зогсоолын хажууд байгаа QR кодыг гар утсандаа уншуулаад цагаа эхлүүлнэ.

    Нийслэлийн авто зогсоолыг гурван бүс хуваан үзжээ. Нэгдүгээр бүст төв орчмын зогсоолууд орох бол хоёр,гуравдугаар бүсүүдэд захын зогсоолууд багтах юм.

    Нэгдүгээр бүст зогсоолын төлбөр өмнөхөөс тодорхой хэмжээгээр нэмэгдэх бөгөөд хоёр цагаас илүү нэг зогсоолд зогсоохыг зөвшөөрөхгүй гэлээ.

    Энэ тавдугаар сард эхлэн хотын төвийн зогсоолуудыг энэхүү шинэ журманд шилжүүлнэ гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ