• ДЭМБ: Африкт 190 мянга орчим хүн коронавирусаас болж нас барах магадлалтай

    Ковид-19 тахлаар энэ жилийн хугацаанд Африкт 83-190 мянган хүн нас барахад хүргэж болзошгүй бөгөөд халдварын эсрэг тэмцэх өнөөгийн арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй бол тухайн хугацаанд 29-аас 44 сая хүн коронавирусаар халдварлах боломжтой гэжээ. Энэ тухай Женевт нийтлэгдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурджээ.

    Үүний зэрэгцээ Африкийн ихэнх орнуудын эмнэлгүүд ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай өвчтөнүүдийн эрэлтийг даван туулах боломжгүй “өвчний 82-167 мянган тохиолдлыг хүнд гэж тооцож, өвчтөнүүдийг хүчилтөрөгчтэй холбохыг шаарддаг. 52-107 мянга хүртэл хиймэл амьсгал авах шаардлагатай үед туйлын хэцүү байдалд” хүрэх аж.

    Үүнтэй холбогдуулан хэдэн жилийн турш тивийг коронавирусын эх үүсвэр болгон хувиргахгүйн тулд Африкийн орнуудад өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх боломжийг өргөжүүлэхийг ДЭМБ зөвлөж байна. Одоогийн байдлаар Африкт Африкийн холбооны мэдээлснээр коронавирусын халдварын 52,175 тохиолдол байгаа (тус тивийн нийт хүн ам 1.2 тэрбум гаруй хүн амтай). 2,024 хүн нас барж, 17,819 хүн эдгэжээ.

    Нас баралтын ихэнх тохиолдол Алжир (476), Египет (469), Марокко (183), Өмнөд Африк (153), Камерун (108), Нигери (103), Судан (52) байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ