Эхний таван сарын байдлаар 94 тонн ноолуур экспортолжээ

2020-05-08

Сүүлийн гурван жилийн хугацаанд ноолуурын экспорт тогтмол өсч байсан бол 2020 оны хувьд цар тахлын улмаас огцом буурчээ.

Тухайлбал,2019 оны эцсийн байдлаар нийт 6190 тонн ноолуур экспортолж байсан бол энэ жилийн эхний таван сарын байдлаар 94 тонн ноолуурыг экспортолсон байна. Өмнөх оны жилийн экспортыг 12 сардаа хуваабал сард дунджаар 515 тонн ноолуурыг гадаадын зах зээлд экспортолжээ. Харин энэ жилийн эхний таван сарын ноолуурын экспорт нь өмнөх жилийн нэг сарын экспортын дүнд хүрээгүй байна.

Ноолуурын төрөл  2017 он  2018 он  2019 он  2020 оны 05 сарын 06-ны байдлаар
 Тоо.тн  Тоо.тн  Тоо.тн  Тоо.тн
Ямааны угаасан ноолуур      5,409.69        5,286.61        5,688.70              49.40
Ямааны самнасан ноолуур          567.37           606.22           501.03              45.57
Нийт      5,977.06        5,892.83        6,189.74              94.98

Эх сурвалж:ГЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ