• Монгол,Зимбабве зэрэг улсуудыг хар жагсаалтад оруулахаар Европын холбооноос саналаа хүргүүлжээ

    2020-05-08

    Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Европын комисс мөнгө угаалт, терроризмийн санхүүжилттэй тэмцэх шинэ дээд байгууллага байгуулах санал боловсруулж,гишүүн 27 улсын Засгийн газартаа хүргүүлжээ.

    Мөн энэхүү саналд Европын холбооны хар жагсаалтад нэмж багтаах улсуудын нэрсийг хамт илгээжээ.

    Мөнгө угаахтай тэмцэх удирдамжийн(AMLD)-ийн дагуу Евро Комисс нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэгтэй тэмцэхэд стратеги, зохион байгуулалтын хувьд дутагдалтай,өндөр эрсдэлт орнуудыг тодорхойлох үүрэгтэй юм.

    Харин энэ удаагийн хар жагсаалтад нэмж оруулахаар санал гаргасан улсуудын дотор Монгол улс багтжээ.

    Тодруулбал,Монгол,Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Маврутс, Мьянмар, Никарагуй,Панам, Зимбабве улсууд багтсан байна.

    Босни ба Херцеговина,Этиоп,Гайана,Шри Ланка,Тунис, Лаос улсуудыг хар жагсаалтаас гаргаад байгаа юм.

     

    Эх сурвалж:Евро Комисс/ec.europa.eu//

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ