Өмнөд Солонгост эдгэсэн хүн дахин халдвар авсан гэх шинжилгээний хариунууд нь ХУУРАМЧ байжээ

2020-05-07

Өмнөд Солонгост коронавирусын халдвар авч эдгэсэн хүмүүс нь хэсэг хугацааны дараах шинжилгээгээр дахин халдвартай байгааг судлаачид эрчимтэй судалж эхлэжээ.

Тэгвэл хэдэн долоо хоногийн турш судалсны эцэст тэдгээр хүмүүс нь дахин халдваргүй аваагүйг мөн шинжилгээний хариу “буруу” гарч байгааг олж мэджээ.

Өмнөд Солонгос улс нь коронавирусыг шинжлэхдээ Real time-PCR шинжилгээний аргыг хэрэглэдэг. Одоогийн байдлаар PCR нь коронавирусыг илрүүлэх хамгийн найдвартай аргад тооцогдож буй. “Тэгвэл энэ нь өвчтөнд болон бусдад ямар аюулгүй коронавирусын хуучин хэсгүүдийг идэвхитэй вирусын адил илрүүлдэг” гэж Сөүлийн Chung-Ang их сургуулийн вакцин хөгжүүлэлтийн мэргэжилтэн Сэөл Дай-ву тайлбарлажээ.

Тодруулбал,  PCR нь зөвхөн коронавирусын бүрэлдэхүүн хэсгийг л баттай илрүүлэх болохоос тухайн вирусын хэсгийг халдвартай эсвэл халдваргүй эсэхийг нь ялган таних чадваргүй гэнэ. Тэгэхээр халдвар авч эдгэсэн хүмүүсийн бие дэх коронавирусын хуучин бүрэлдэхүүн хэсгийг тогтоож байна гэж үзжээ.

Мөн сүүлийн сарын хугацаанд эмчлэгдэн эдгэсэн нь шинжилгээгээр халдвартай гэж гарсан хүмүүс нь халдвар тарааж байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь шинжилгээ нь эерэг гарсан хүмүүсээс бусдад халдаасан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж:Reuters

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ