• Шүүхээс Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ

    УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргажээ.

    Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

    Түүний хүсэлтийг өчигдөр тус шүүх хэлэлцээд өнөөдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргасан байна.

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт өнөөдөр шүүхээс прокурорын ирүүлсэн санал, тогтоол танилцуулахаар шүүхэд дуудсан бөгөөд тэрбээр өөрийн биеэр очиж, тогтоолтой танилцах хугацаа өгөхийг хүссэн байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч, тогтоолтой танилцсаны дараа дахин мэдүүлэг авахаар болсон байна.

    Н.Нлмтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар тооцоод байгаа билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ