• Дуучин Аделийн 45 кг хассаны нууц буюу “Sirtfood” дэглэм гэж юу вэ?

    2020-05-07

    Их Британийн алдарт дуучин Аделийн 45 килограмм хассан зургаа олон нийтэд дэлгэсэн нь шуугиан тариад буй. Тэгвэл дасгал хөдөлгөөний зэрэгцээ Аделийн гайхамшигтай үр дүнд хүрч чадсан нэгэн нууц нь”Сиртфуд” хоолны дэглэм юм.

    “Сиртфуд” хоолны дэглэмийг 2016 онд Их Британийн хоол,шим тэжээлийн мэргэжилтнүүд боловсруулж байжээ. “Сиртфуд”/The Sirtfood/ дэглэм  нь хүний бие организм дахь сиртуин уургийг идэвхижүүлдэг ургамлын гаралтай хоол хүнснээс бүрдсэн хооллолтын систем юм.

    Сиртуин уураг нь бодисын солилцоог түргэсгэж, улмаар жин хасахад хүргэхийн зэрэгцээ үрэвслийг намдааж, эсийг нөхөн төлжүүлснээр хөгшрөлттэй тэмцдэг аж.

    “Сиртфуд” хоолны дэглэмд юуг зөвшөөрдөг вэ?

    • Ногоон цай
    • 85 хувийн шар шоколад
    • Алим
    • Буржгар байцаа
    • Гүзээлзгэнэ
    • Хушга
    • Нэрс
    • Сонгино
    • Яншуй
    • Цитрусын төрлийн жимс
    • Турмерик
    • Улаан дарс/долоо хоногт 2-3 хундаганаас хэтрэхгүй/

    Таны өдөрт идэж буй хоолны 75-80% дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд бүрдүүлж байх учиртай.

    “Сиртфуд” хоолны дэглэмд юуг хориглох вэ?

    • Коффейн
    • Архи,согтуулах ундаа
    • Тамхи
    • Их хэмжээний сахартай уух зүйл
    • Түргэн хоол
    • Нөөшилсөн бүтээгдэхүүн

    Үүнээс гадна таны өдөрт авах илчлэг 1,300-1,500 калор байх хэрэгтэй юм. Гэхдээ энэхүү дэглэмийг туршиж үзэхээсээ өмнө заавал эмчид хандан, шинжилгээ өгч, зөвлөгөө авах ёстой гэдгийг санаарай.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ