• Америкийн аль ч муж эдийн засгийг сэргээх нөхцөл хангаагүй байна

    АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын зөвлөлийн хийсэн халдварын эсрэг арга хэмжээ авах тухай хурлын үеэр, АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын төвийн ахлах эрдэмтэн Кейтлин Риверс “АНУ-ын олон мужууд эдийн засгаа сэргээх урьдчилсан нөхцөлүүдийг хангах шаардлагатай боловч аль ч муж холбогдох нөхцөлийг бүрэн хангаж чадахгүй байна” гэжээ.

    Риверс цааш нь “шинэ коронавирусийн халдварын эсрэг Цагаан ордны ажлын хэсгийн санал болгосон дөрвөн шалгуурт, шинээр оношлогдсон коронавирусийн халдвар авсан тохиолдол 14 хоног дараалан буурсан байх, олон нийтийн эрүүл мэндийн чадавх хангаж, бий бүхий шинэ тохиолдолтой ойр хавьталтай байсан хүмүүсийг хянасан байх, шинж тэмдэг илэрсэн бүх өвчтөнд шалгалт хийх чадвартай байх, бүх хүмүүсийг эмчлэх эмнэлгийн хүчин чадалтай байх болно. Миний мэдэж байгаагаар, аль ч муж гээд энэ дөрвөн шалгуурыг хангаж чадахгүй байна” хэмээжээ.

    Одоогийн байдлаар эдийн засгийг сэргээх боломжтой юу гэсэн асуултад хуралд оролцсон мэргэжилтнүүд, эдийн засагт үзүүлэх дарамтын талаар ойлголттой байгаагаа илэрхийлсэн боловч эдийн засгийг сэргээх нь халдварын эсрэг ажил зогсонги байдалд орно гэсэн үг биш бөгөөд халдварын эсрэг ажлын эрч хүчээ дээшлүүлэх шаардлагатай байна гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ