ОХУ-ын Засгийн газрын гурван сайд коронавирусын халдвар авчээ

ОХУ-ын Соёлын яамны тэргүүн Ольга Любимова коронавирусаар халдварласан гэж РБК мэдээлэв. Энэ тухай сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Усачева мэдэгдлээ.

Любимовагийн өвчин бага зэрэг байгаа тул эмнэлэгт хэвтэх тухай яриа байхгүй. Коронавирусын шинжилгээ эерэг болж, Любимова гэртээ байгаа бөгөөд онлайнаар ажлаа явуулж байна гэж Усачева хэлжээ.

Энэ бол коронавирусаар халдварласан Оросын сайд нарын танхимын гурав дахь гишүүн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өмнө нь Ерөнхий сайд Михаил Мишустин Барилгын яамны сайд Владимир Якушев нар халдвар авсан болох нь тогтоогджээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ