• Болзошгүй эрсдэлийн үед дэлгэх эмнэлгүүд

    2020-05-07

    Нөхцөл байдал хүндэрвэл дараахь эмнэлгүүдийг дэлгэн ашиглана:

    • Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн 300 ортой эмнэлэг
    • Яармагт шинээр баригдаж байгаа Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг
    • ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлгийг тус тус дэлгэхэд бэлэн.

    Тус эмнэлгүүд нь халдварт өвчний тархалтын үед баримтлах стандартын дагуу байгуулагдсан бөгөөд коронавируст халдвар тархсан нөхцөлд иргэдийг шууд хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

    Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн байгуулсан 300 ортой эмнэлэгт коронавируст халдвар тархсан тохиолдолд эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан иргэдийг шууд хүлээн авч эмчлэх юм. Энэ эмнэлэгт эмч, эмнэлгийн ажилтан, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагуудын нийт 140 гаруй алба хаагчид нэг ээлжинд үүрэг гүйцэтгэж байна.

    Харин нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хүндэвтэр буюу хүнд өвчтнүүдэд эрчимт эмчилгээ хийх 100 ортой эмнэлгийг дэлгэж, үзүүлэх дадлага сургууль явуулж байгаа юм.

    ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн дэлгэсэн Онцгой байдлын байгууллагын хээрийн эмнэлгийн тухайд тус эмнэлэг нь Евро стандартын, хаана ч, ямар ч тохиолдолд дэлгэж, бүх төрлийн эмчилгээ үйлчилгээ явуулах боломжтой II шатлалын хээрийн эмнэлэг юм.

    Эх сурвалж:ОБЕГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ