• Д.Сарангэрэл:Коронавирусын тулаанд хамгаалах биш довтлох цаг нэгэнт ирсэн

    2020-05-07

    Цар тахал гарсан үед ямар зохион байгуулалттайгаар тархалтыг зогсоож,төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах вэ гэдгийг сургасан ач холбогдолтой дадлага сургуулилт болж байна. Монгол улсын эрүүл мэнд болон бусад салбарууд ийнхүү бэлэн байдлаа хангаж байна:

    • Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн 300 ортой эмнэлэг
    • Яармагт шинээр баригдаж байгаа Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг
    • ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлгийг тус тус дэлгэхэд бэлэн.

    Мөн эрчимт эмчилгээний 450 орыг иж бүрэн тоног төхөөрөмжтэй нь бэлдэж байна. Түүнээс гадна БНХАУ-д хэрэглэсэнтэй адил дроноор ариутгал халдваргүйтэл хийхээр төлөвлөжээ.

    У.Хүрэлсүх:Вакцин болон эмчлэх эм,тариа гарч байж бид сэтгэл амрана

    “ДЭМБ-ын суурин төлөөлчг Сергей Диордица “Вакцин гарахад доод тал нь нэг жилийн хугацаа хэрэгтэй” гэсэн.  Вакцин болон эмчлэх эм,тариа гарч байж бид сэтгэл амрана. Доод тал нь нэг жил бэлэн байдалтай байхаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.

    Энэ бол дайны цаг гэсэн үг. ОХУ-ын Ерөнхийлөгч ” Эх орны дайнаас хойш дайнтай тулсангүй. Энэ бол дайнтай адилхан байна” гэж хэлсэн. Тийм учраас дадлага,сургуулилтыг тогтмол,хуваарийн дагуу хийх ёстой” гэлээ.

    Д.Сарангэрэл:Тулаанд хамгаалах биш довтлох үйл ажиллаанд шилжих цаг нэгэнт болсон

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-аас коронавирусыг дайнтай адилтгаж байна.Хэрвээ бэлтгэл сайтай бол энэ коронавирусын дайнд ялах боломж бүрдэнэ. Тулаанд хамгаалах биш довтлох үйл ажиллагаа руу ирэх цаг нэгэнт болсон. Өөрөөр хэлбэл,хэрвээ хүн амын дунд халдвар тархсан нөхцөлд эрүүл мэндийн салбар,бусад бүх салбарын бэлэн байдал,авах хариу арга хэмжээн бэлэн байдлыг хангах байх шаардлагатай. Халдвар гарсан үеэр тооцож бэлэн байдлаа хангаж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ