
Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авсан.
Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч,хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авч ирсэн юм.
Тэгвэл есөн сурагчийн шинжилгээний хариу бүгд коронавирусын халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй