• Д.Лүндээжанцан:Албан тушаалд томилох болохоор бүгд “хужирсан мал шиг” шавчих юм

    2020-05-07

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Элчин сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Бидний нэг алдаа, дутагдал байна. Намар, хаврын чуулган дуусах үед л баахан томилгоо оруулж ирэх юм. Гишүүд дуртай ч гэж жигтэйхэн. Хэдэн албан тушаалтныг чуулган завсарлахаас өмнө оруулж ирдэг. Гарцаагүй чухал хууль хэлэлцэх ёстой байтал баахан томилгоо яриад дуусдаг. Албан тушаалтан томилох болохоор бүгд шавчихдаг. Хужирсан мал шиг” гэв. Харин

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Б.Ганхуягийг БНСУ-д суух Элчин сайдаас эгүүлэн татаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдлаас хамаараад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяг томилох нь зүйтэй гэж үзсэн. Нэр нь яригдаж байгаа эдгээр  хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчид. Ямар нэг улс төрийн санал санаачилгаар ороогүй гэдгийг дахин хэлье” гэх хариултыг өгөв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ