• Ухань хотод 120 гаруй ЕБС-ийн сургуулийн хичээлийг эхлүүлжээ

    2020-05-07

    ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө.

    • ОХУ-д 10,500 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 165 мянган тохиолдол болсон байна.
    • Бразил улсад 10,500 шинэ тохиолдол,нийт тохиолдол 126 мянгад хүрчээ.

    Европын Испани,Франц,Итали мөн Иран улсуудад шинэ халдварын тохиолдлын тоо огцом дахин өссөн байна. Үүнийг хөл хориог сулруулж,хүмүүсийн нягтрал нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. ДЭМБ-аас өчигдөр дэлхийн олон улс орнууд хөл хориог цуцалж байна. Ингэхдээ туйлын анхааралтай,нямбай хангахыг анхааруулсан байна.

    БНХАУ-ын Ухань хотод 120 гаруй сургуулийн хичээлийг хэсэгчилсэн байдлаар эхлүүлсэн байна. Эхний ээлжинд төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүлэхээр болжээ.

    Герман улсад нийгэм,эдийн засгийг сэргээх үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Хүмүүс хоорондоо 1.5-2 метр зайтай харьцахыг зургадугаар сарын 4-нийг хүртэл мөрдөх бол хичээл сургууль,дэлгүүр хоршоог үе шаттай нээхээр болжээ.

    Чех улсад сүргийн дархлаа буюу ард иргэдийн дунд халдварын дархлаа тогтсон эсэхээр 26,500 хүнийг санамсаргүйгээр сонгон үзэхэд ердөө 107 хүнд коронавирусын эсрэг биет үүссэн байжээ. Хүн амын дунд дархлаа үүсэх нь маш бага байна гэж үзжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ