• ФОТО:Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвхөн түргэн тусламж,гал унтраах, онцгой байдлын машинууд л нэвтэрнэ

    2020-05-07

    Чингэлтэй дүүрэгт бүрэн хөл хорио тогтоолоо. Иймд өнөөдөр тус дүүрэг рүү зөвхөн түргэн тусламж, гал унтраах, онцгой байдлын гэх мэт зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай авто машиныг нэвтрүүлнэ.

    Өнөөдөр тус дүүргийн  нутаг дэвсгэрт 08-18 цагийн хооронд буюу 10 цагийн турш бүрэн хөл хорио тогтооно. Тус дүүрэг нь 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Хөл хорионы үед цэргийн зэвсэг, техник хэрэгсэл ороод ирэнгүүт иргэд цочирдож болзошгүй тул урьдчилсан мэдээлэл өгсөн. Иргэд аавар зөвлөмжийг дагахыг анхааруулж байна” гэсэн юм.

    Өнөөдөр тус дүүрэгт 2129 албан хаагч хяналт тавина. Зайлшгүй тохиолдолд нэвтрүүлэх есөн орц гарцыг дүүргийн нутаг дэвсгэрт гаргажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ