• Татварын шинэчлэлийн дүнд 98 тэрбум төгрөг бизнес эрхлэгчдийн гарт үлджээ

    2020-05-08

    Өмнө нь жижиг, дунд, том бизнес эрхлэгчид ялгаагүй улирал тутам тайлан гаргаж, адилхан 10 хувийн татвар төлдөг байсан бол шинэчилсэн Татварын багц хууль хэрэгжиж эхэлснээр нийт татвар төлөгчдийн 97 хувь нь нэг хувийн татварын систем рүү шилжүүлж, жилдээ нэг удаа тайлан өгдөг болсон.

    Татварын шинэчлэлийн дүнд 98 тэрбум төгрөг бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон үлджээ

    Татварын шинэчлэл бодитой хэрэгжиж буйн жишээ нь 2019 оны нэгдүгээр улиралд 108 мянган бизнес эрхлэгч татварын тайлан тушаадаг байсан бол энэ оны эхний улиралд ердөө 106 бизнес эрхлэгч татварын тайлан тушаажээ.

    Мөн 105 мянган жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөх татвар 98.5 тэрбум төгрөгөөр буурсан нь эргээд хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон тэдэнд үлджээ.
    Харин иргэдийн хувьд татварын цэнхэр дэвтрийг цахим болгож, и-баримт аппликейшнтай нэгтгэсэн нь татварын 40 гаруй үйлчилгээнээс гадна бусад төрийн байгууллагуудын  134 үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болсон.

    Үүний нэгэн жишээ нь, автомашины татварыг төлөхөд өмнө 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 29 секундын дотор төлөх боломжтой болжээ. Click To Tweet

    И-баримт аппликейшний хөгжүүлэлтийг цаашид ч үргэлжлүүлэхийг ТЕГ-ын дарга Л.Заяабал онцолсон.

    Татварын шинэчлэлийг яг цагаа олж эхлүүлсний дээр Засгийн газраас  иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүний дүнд:

    1. 104,400 ААН орлогын албан татвараас чөлөөлөгдөж 25 тэрбум төгрөг бизнес эрхлэгчдэд
    2. 700 мянган иргэн цалингийн албан татвараас чөлөөлөгдсөнөөр 192 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого иргэдэд үлджээ
    3. 1250 ААН түрээсийн төлбөрөө бууруулснаар 20 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж
    4. 800 мянган татвар төлөгч татварын алданги торгуулиас чөлөөлөгдсөнөөр 15 тэрбум төгрөг нь татвар төлөгчдөд дэмжлэг болон үлджээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ