• Хиргисүүр ухаж, бугын эвэр ойд хайж явахдаа гал алдаж түймэр тавьсан хэрэг гарчээ

    Булган аймгийн Хутаг-өндөр сумын Хантай баг “Баян голын мухдаг” гэх газар Булган аймгийн харъяат Г, Б, Орхон аймгийн харъяат Э нар нь хиргисүүр ухаж, бугын эвэр түүж байхдаа гал алдан ойд түймэр тавьсан гэмт хэргийг Булган аймаг дахь Экологийн асуудал хариуцсан алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

    МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

    2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр                                                                Улаанбаатар хот

    Дугаар А/97

    Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай

    1.Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан түймрийн аюултай үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон байдаг.

    Иймд иргэн та Ой хээрийн түймрээс иргэн та урьдчилан сэргийлэхийн тулд Иргэн та дараах дараах арга хэмжээг ямагт авч ажиллана уу.

    Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс, нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил, задгай хаяхгүй байх, дууссан, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, ой хээрт явахдаа оч баригчгүй машин, техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах арга хэмжээг авч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ