ОХУ-д хөл хориог гурван үе шаттайгаар цуцална

Роспотребнадзор нь COVID-19-ийн коронавирусын улмаас  Орос улсад нэвтрүүлсэн хязгаарлалтын арга хэмжээг гурван үе шаттайгаар цуцлахыг санал болгож байна гэж тус газрын дарга Анна Попова хэллээ. Түүний хэлснээр үе шат бүрт тодорхой арга хэмжээнүүдийн талаархи шийдвэрүүдийг бүс нутгийн дарга нар өөрсдийн харьяа газрын эрүүл мэндийн байгууллагын ахлах эмч нарын саналаар гаргана.

“Хязгаарлалтын арга хэмжээ авах талаар бидний зөвлөмж бол энэ ажлын тодорхой арга зүйн хэрэгсэл юм. Бид гурван үе шатыг санал болгож байна” гэж хатагтай Попова Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ эдийн засаг, нийгмийн салбарыг дэмжих арга хэмжээний талаар ярилцлаа.

Роспотребнадзорын санал болгосон үе шатууд:

  1. Гадна спортоор хичээллэхийг зөвшөөрнө, жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд нээгдэнэ;
  2. Гэр бүлийн гишүүдтэйгээ гудамжинд алхах, том хэмжээний худалдааны обьектууд, зарим боловсролын байгууллагуудыг нээх;
  3. Парк, талбайг нийгмийн зайны хэмжүүрээр, бүх боловсролын байгууллага, зочид буудал, нийтийн хоолны газруудыг нээнэ.

“Санал болгож буй зөвлөмжийн дагуу бүс нутгийн дарга нар хязгаарлалтыг үе шаттайгаар цуцлах шийдвэр гаргана. Эпидемийн хүндрэл гарсан тохиолдолд хязгаарлагдмал арга хэмжээг үргэлжлүүлж болно” гэж Анна Попова хэллээ.

Лхагва гарагт Владимир Путин бүс нутгийн удирдагчдад хөл хорионы өндөр горимоос гарах төлөвлөгөө боловсруулж өгөхөө хэллээ. Өөрийгөө тусгаарлах дэглэмийг тавдугаар сарын амралтын өдрийг дуустал сунгаж, эпидемиологийн нөхцөл байдал зөвшөөрвөл зарим хязгаарлалтыг арилгах боломжтой болсон ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ