• М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох  хуралдаан өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

    Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн.

    М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал болтол цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байлаа.

    М.Энхсайханыг Монгол Улсын сайдаар ажиллах байхдаа Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж байгаа. Харин уг гэрээг тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ-аар хэлэлцэлгүй, Засгийн газарт буцааж байсан билээ.

    Шүүх хурлын үеэр тэрбээр “Намайг буруутгаж байгаа бүх зүйлд улстөр орсон. Улстөрийн хэлмэгдүүлэлт хийх гэж байна” хэмээжээ.

    Түүний өмгөөлөгч нар “М.Энхсайханд нэг үйлдэлд хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэнийг эсэргүүцэж байна. Тиймээс цагаатгах байр суурьтай оролцож байна” гэдгээ илэрхийлээд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ