• Оросын нүүрсний магнат Босов амиа хорложээ

    Тэрбумтан Дмитрий Босов нас барсныг Оросын мөрдөн байцаагчид өчигдөр зарлалаа. 52 настай бизнесмэн мягмар гарагийн орой толгойдоо бууны сумны шархтай Москвагийн ойролцоох Одинцов дахь гэрээсээ олджээ. Түүний дэргэдээс гар буу олдсон байна.

    Босов нь Сибирский Антрацит, Восток Уголь зэрэг хэд хэдэн том нүүрсний уурхайг эзэмшдэг Аллтек группын гол хувь эзэмшигч, ТУЗ-ийн дарга байж.

    Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $1.1 тэрбум хэмээн тооцоолж, Оросын 86 дахь баян хүн гэж зарласан байна.

    Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр энэ оны эхнээс Босовын бизнест тогтворгүй байдал бий болж, ажлын байр цомхотгох, хөрөнгөө зарах, шилжүүлэх зэрэг алхмууд хийжээ.

    Энэ сарын эхээр тэр Восток Уголь компанийн хамтрагч Александр Исаевыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутгаж, Исаев хариуд нь Босовыг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгчээ.

    Тавдугаар сарын 1-нд Босовын эзэмшдэг Genius Fund Group хөрөнгө оруулалтын компанийн экс ажилтан хөдөлмөрийн гэрээ зөрчсөн шалтгаанаар эзнээсээ 1 сая ам.доллар нэхэмжилж, Лос Анжелес хотын шүүхэд гомдол гаргаад байжээ.

    Эх сурвалж: РБК

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ