Ц.Элбэгдорж ч хүү нь ч УИХ-д нэр дэвшихгүй гэв

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Түүний хүү Э.Эрдэнэ ч Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ гэдэг нь худлаа гэжээ.

Ц.Элбэгдорж “УИХ-ын сонгуульд та нэр дэвших гэж байгаа юм уу, дэвшихийг урьж байна. Таныг дэвшүүлэх талаар яримаар байна гэж хандах. Бүгдэд нь баярласнаа илэрхийлье. Хүү нь Их хурлын сонгуульд явах гэж байна гэсэн яриа гарах. Хүүгээсээ бас асуулаа. Их хуралд үгүй гэнэ. Манайхаар нэг иймэрхүү” гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ