Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоолоо

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна.

Энэ дагуу өнөөдөр 08.00-18.00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоож, зам хаагаад байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08.00-18.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоож байна. Энэ цагт тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй.

Энэ бол УОК-ын шийдвэр, Шадар сайдын тушаал. 63.9 км замыг хааж, 150.000 гаруй иргэнийг хөл хорионд хамруулж байна. Энэ нь цаашдаа 3 сая гаруй иргэний аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажил.

Хөл хорионы үед цэрэг, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ