• Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийг цахимаар зохион байгуулж,шилдэг татвар төлөгчдөө нэрлэлээ

    2020-05-07

    Татварын ерөнхий газраас 21 дэх жилдээ зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг коронавирусын цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байна. Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдээр шинэчилсэн татварын багц хуулийн хэрэгжилтийг сурталчлах,коронавирусын үед хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлт,чөлөөлөлтийн хэрэгжилтийг мэдээлэх, татварын боловсрол олгох сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг  эхлүүлж байгаагаа мэдээллээ.

    Энэ жил шилдэг татвар төлөгчдийг:

    1. Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн
    2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан
    3. Хамгийн олон ажлын байрыг бий болгосон гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодруулжээ.

    “Хамгийн олон ажлын байрыг бий болгосон 10 ААН нь нийт 41,597 ажлын байрыг дангаараа бий болгосон” хэмээн ТЕГ-ын дарга Б.Заяабал онцолжээ.

    1.Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн 10  ААН

    • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
    • “Эрдэнэс Тавантолгой” ХК
    • “Оюу Толгой” ХХК
    • “Энержи Ресурс” ХХК
    • “АПУ” ХХК
    • Хаан банк
    • “Голомт банк” ХХК
    • “Тавантолгой” ХК
    • “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
    • “Монголын Алт МАК” ХХК
    Нийт татварын орлогын 45.3 хувь болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлжээ.

    2.Хамгийн олон ажлын байр бий болгосон 10 ААН

    Нийт 41,597 ажлын байрыг бий болгожээ.

    3.ААНОАТ-аар тэргүүлсэн 10 ААН

    • “Эрдэнэс Тавантолгой” ХК
    • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
    • “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
    • “Энержи Ресурс” ХХК
    • Хаан банк
    • “Монголын Алт МАК” ХХК
    • “Цайрт Минерал” ХК
    • “Лейтон” ХХК
    • “Ачит-Ихт” ХХК
    • “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК
    Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 51.8 хувийн орлогыг бүрдүүлсэн байна.

    2019 онд Монгол улсын төсвийн нийт орлого 10.8 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос даруй хоёр дахин өссөн нь энэ дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг,бизнесийн орчин сайжирч,өссөнийг харуулж байна. Үүнд Монголын татварын алба нийт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн нь нийт төсвийн 54 хувийг эзэлж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ