• “Алсын хараа-2050”-д ойжуулалтын талбайг 2030 онд есөн хувьд хүргэх зорилт тавьжээ 

    2020-05-06

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  санал дүгнэлтээ төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ.

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ногоон хөгжлийн бодлогод ойгоор бүрхэгдэх талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад талархаж байна.

    Ойжуулалтыг 2025, 2030, 2040, 2050 он гэж тодорхойлж оруулсан байна. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 2020 оноос 2025 онд 8.7 хувиар нэмэгдүүлнэ гэсэн байна. Таван жилийн хугацаанд 1.2 сая талбайг ингэж ойжуулна гэж оруулж ирлээ. Харин дараагийн таван жилд арай багаар тооцсон байна. Тооцоог ямар үндэслэлээр хийсэн бэ?

    Ажлын хэсэг: 2025 онд 8.7 хувь, 2030 онд 9 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Бид яамны хэмжээнд тооцоолж үзсэн. Ойг нөхөн сэргээх зэргээр байгалийн ургалтад одоо дэмжигч замаар ойжуулалтын нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд жил тутам зуун тавин мянган гаагаар өсгөх боломжтой гэсэн одоогийн нөхцөл байдалд тулгуурласан.

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Ер нь бид хаашаа явж, юунд хүрэх гэж байна. Үүнийг тодорхой болгосон их чухал ач холбогдолтой бодлогын бичиг баримт болж байна. Нэлээд олон бичиг баримтуудыг нэгтгээд нэг цогц бичиг баримт болгож, үндсэндээ хөгжлийг бүтэн утгаараа харуулсан баримт болж байна. Гэхдээ мэдээж засч залруулах зайлшгүй шаардлагатай ганц нэг  зүйлүүд байна.

    Юуны түрүүнд Монголын ард түмний чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийг тогтвортой, хүн болгонд хүртээмжтэй байдлаар хүргэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг ер нь хаашаа яваад байна. Тэр тусмаа дэлхий нийт корона вирусийн ард ер нь ямар байдалтай болох вэ гэдгийг бас тооцоолж үзэх хэрэгтэй. Мэдээж энэ бичиг баримтыг боловсруулж байх үед энэ цар тахлын ойлголт ч байгаагүй. Тэгэхээр цар тахлын үр дүнд бид дэлхийн хөгжилтэй ер нь яаж уялдах вэ гэдэг асуултууд зүй ёсоор гарч байна. Монголыг хүссэн хүсээгүй хоёр хөршөөсөө үл хамааруулсан байдалтай хөгжүүлж болохгүй. Тэр дотроо бидний олон жил ярьсан олон эрдэмтний хийсэн эдийн засгийн коридорын хөгжлийн асуудал байж байгаа. Энэ эдийн засгийн коридор дээр бас тодорхой саналуудыг маш тодорхой болгох хэрэгтэй.

    Цаашлаад эрчим хүч, тээвэр ложистик, бараа эргэлтийн асуудлыг тодорхой оруулж өгөх саналтай байна. Гурав дахь санал бол хүнсний аюулгүй байдалтай холбоотой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ