• УИХ-ын гишүүн Н.Учралын оюуны өмч, инновацийн саналууд “Алсын хараа 2050”-д дэмжигдлээ

    2020-05-06

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төслийн 2.4.21-т заалт нэмэх санал гаргасан.

    Саналыг тодруулбал, оюуны өмчийг хараат бус кодлогдсон технологийн дагуу бүртгэж эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, зуучлан зөвлөх үйлчилгээ арилжааг хөгжүүлнэ гэсэн санал юм. Уг саналыг байнгын хорооны гишүүдийн 58.3 хувийн саналаар дэмжлээ. Мөн Н.Учрал гишүүний гаргасан Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны парк, инновацийн татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулна, гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрлийн чиг үүргийг хувийн хэвшлийн мэргэжлийн холбоодод шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлнэ гэж өөрчлөх саналууд дэмжигдлээ.

    Харин хуулийн төслийн 3.1.4 заалтыг өөрчлөх Н.Учрал гишүүний гаргасан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлж төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж санхүүгийн зах зээлийг дэмжинэ гэсэн санал 41.7 хувийн саналаар уналаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ