• Л.Оюун-Эрдэнэ:Хүн амын өсөлтөд тулгуурлаж, бүсчилсэн хөгжлийг шийдэхгүй бол нийслэлийн хүн ам 3.6 саяд хүрэх нь

    2020-05-06

    “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг УИХ-ын мэргэжлийн байнгын хороод хэлэлцэж байна. Тухайлбал, хөгжлийн хөтөлбөрт хүн амын өсөлтийг 2030 онд 4.1 сая, 2040 онд 4.6 сая 2050 онд 5.6 сая байх тооцооллыг гаргасан байна.

    Дээрх хүн амын өсөлтийг харж улс орныхоо хөгжлийг уртаар харж төлөвлөхгүй бол Улаанбаатар хотын хүн ам 3.6 сая болох тооцоолол гарсан байна.

    Энэ талаар “Алсын хараа 2050” хөгжлийн хөтөлбөрийг санаачлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хүн амын өсөлтөд тулгуурлаж, бүсчилсэн хөгжлөө эдийн засагтайгаа уяж өгөхгүй бол төвлөрөл улам бүр өснө.

    Нэг  удаагийн Засгийн газар 2-4 жилийн дотор төвлөрлийг бүрэн шийдэж чадахгүй. Иймээс бид томоохон чиг баримтлалтай шийдлийг урт хугацааны үзэл баримтлалд оруулах нь зөв байгаа юм. Мэдээж Засгийн газрын хөтөлбөр уялдаад явна. ТЭЗҮ-ээр 187 орчим төсөл байх ёстой гэж үзэж байгаа. Үүнээс 50 орчим хувь нь концевцийн хувьд боловсруулагдаад явж байгаа.

    Байнгын хорооны хуралдаад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын хэлсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын саналуудыг нарийн авч хэлэлцэх нь зөв.

    Шаардлагатай бол энэ салбарын эрдэмтдийг дахин цуглуулаад хэлэлцүүлж, санал боловсруулж оруулах нь хэрэгтэй.

    Жишээлбэл, бүсчилсэн хөгжил дээр маргаан гарсан. Концевцийн 3-4 зөрүү гарч байна. Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хот, Үндэсний хөгжлийн газар хамтарч дахин хэлэлцээд зөв шийдэл гаргаад төсөлд тусгасан. Тиймээс дээрх гишүүдийн гаргасан саналыг энэ маягаар нэгтгэж, тусгах боломж бий.

    Б.Цэцэг

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ