Коронавирусын талаар судалж байсан Хятад судлаач гэртээ буудуулсан байдалтайгаар олджээ

2020-05-06
Коронавирусын талаарх чухал мэдээллийг олж нээхэд маш ойрхон байсан Питсбургийн Их сургуулийн туслах профессор Хятад гаралтай Бинг Лиу гэртээ буудуулсан байдалтайгаар олджээ.
Цагдаа нарын зүгээс түүнийг буудсан хоёр дахь этгээд профессорыг буудсаныхаа дараа машиндаа амиа хорлосон гэж таамаглаж байгаа аж. Профессор Бинг Лиугийн хувьд толгой,хүзүү,цээжин хэсэгтээ гурван удаа буудуулсан байдалтайгаар олдсон бол хоёрдогч этгээдийн хувьд машиндаа нас барсан байдалтай олдсон байна.
Мөрдөгчийн зүгээс түүнийг Хятад гаралтайгаас болон амь насыг нь санаатайгаар бүрлэгээгүй гэж үзэж байна.
Хамт ажиллагсдынх нь мэдээлснээр тэрээр шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV-2-ийн талаар маш их ач холбогдол бүхий шинжлэх ухааны нээлт хийхэд ойрхон байжээ.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ