Ч.Улаан:Килограмм тутмын 20 мянган төгрөгийн урамшууллыг малчдын ноосны урамшуулал авдаг данс руу нь шилжүүлнэ

2020-05-06

ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан ноолуурын асуудлаар мэдээлэл өглөө.

“УИХ-ын тогтоолоор ямааны ноолуурын килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдсэн.

Малчин бүхэн ноосны урамшуулал авдаг байсан данстай байгаа,тэр данс руу нь улсын төсвөөс 20 мянган төгрөгийг нь шилжүүлнэ.

Ноолуурын дийлэнх хэсгийг худалдан авдаг гадны худалдан авагчид орж ирээгүй. Тийм учраас ноолуур бэлтгэлийн ажил удаашралтай явагдаж байна. Дотоодын үйлдвэрүүдийн худалдан авах нь дөнгөж эхэлж байна. Тийм учраас ноолуураа хямд үнээр зарах гэж битгий яараарай. Эхний хагас жил бол ноолуурын бэлтгэл үе,боловсруулалт нь оны төгсгөл рүү эхлэдэг. Дэлхийн зах зээл дээр боловсруулсан бүтээгдэхүүний хэрэгцээ гарах үед дотооддоо үйлдвэрлэлээ зохион байгуулсан байвал үйлдвэрийн сэргэлтэд нөлөөлөх учраас дотоодын үйлдвэрлэгчдээ давхар дэмжиж байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ